Ерөнхийлөгч Х.Баттулга ДАВОСЫН чуулга уулзалтад оролцоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-19

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 20-24-ны өдрүүдэд  Швейцарын Давос хотноо болно.  Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох юм байна.

Жил тутам зохион байгуулдаг уг чуулга уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцдог юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцох төлөвтэй байна гэж Цагаан ордны төлөөлөгч “CNN” сувагт мэдээлсэн.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго бүхий хараат бус, бие даасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.

Уг байгууллага нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Давосын” хэмээн алдаршсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Швейцарийн Давос хотноо жил бүр зохион байгуулдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.63.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.