Маргааш дархан сумын зарим багийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан халаагуур олгоно
Үйл явдал
/
2020-01-21

Дархан-Уул аймгийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Дархан сумын гэр хорооллын багуудад буюу Дархан сумын 1, 2, 3, 5,6, 7, 8, 15, Малчин багуудын айл өрхүүдэд цахилгаан халаагуур олгох ажлыг маргааш зохион байгуулна. Тухайлбал: 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт Дархан сумын 15 дугаар багийн төвд тус багийн айл өрхүүдэд, 11:30 цагт 16 дугаар сургуулийн зааланд Дархан сумын 5, 6, 7 , 8 дугаар баг болон Малчин багийн айл өрхүүдэд, 14:00 цагт Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн төвд тус багуудын айл өрхүүдэд цахилгаан халаагуур олгоно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын болон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу Агаарын бохирдол ихтэй аймгуудад дэмжлэг үзүүлэх ажилд зарцуулах зорилгоор ийнхүү гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар хангаж байгаа юм байна. Дархан–Уул аймагт 335,0 сая.төгрөг хуваарилагдсаны дагуу нийт 3000 гаруй цахилгаан зуух нийлүүлэх ажлыг “Цагаан зуун” ХХК гүйцэтгэж байгаа аж.

Цахилгаан халаагуурыг аймгийн комисс хүлээн авч техник хэрэгслэлийн халаалтын хүчин чадал шалгах зорилгоор гэртэй айл өрх, 30м2, 96м2-тай байшинтай айл өрхүүдэд туршилт хийж шалгаж үзсэн байна. Мөн Агаарын бохирдол, хүн амын өвчлөлийг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсэд хамрагдах Дархан сумын 1, 2, 3, 5, 6, 7, 8, 15, Малчин багуудын гэр хорооллын айл өрхийг хамруулахаар шийдвэрлэж, айл өрхийн судалгааг нарийвчлан гаргасан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.230.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.