Дорнод аймгийн Цэргийн штаб улсын тэргүүний штабаар шалгарлаа
Үйл явдал
/
2020-01-17

Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, батлан хамгаалах төрийн үйлчилгээг ард иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх арга хэмжээг аймаг, орон нутагтаа чадварлаг зохион байгуулж, улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, Батлан хамгаалахын сайдын аймгийн Засаг даргатай хийсэн гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээг 92,5%-тай гүйцэтгэсэн амжилтаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 2019 оны Монгол Улсын тэргүүний Цэргийн штабаар шалгарсан байна.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь 2013 онд дэд байр, 2015 онд тэргүүн, 2018 онд тэргүүн байрт шалгарч байсан юм

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.98.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.