Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Дорнодод үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүний нэгдсэн цэг бий болгох ажлын хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийг мэдээллээр хангах уулзалтыг өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтыг нээж аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Дорнодод үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүний нэгдсэн цэгийг бий болгох талаар болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, хамтарч ажиллах зэрэг асуудлаар холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өгсөн юм. Мөн энэ үеэр 2019 оны Старт-ап хөтөлбөрийн “Дорнодод үйлдвэрлэв” бүлгийн ахлагч Э.Ууганжаргал “Жуулчин” дэлгүүрийн мэдээллийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулав. Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ын дарга Х.Бат-Эрдэнэ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Алимаа, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Энхболд болон холбогдох албаны хүмүүс, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан Старт-ап бүлгийн 60 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож чөлөөт ярилцлага хийв. Чойбалсан хотод 2 дугаар багийн нутагт байрлах "EF" хүнсний сүлжээ дэлгүүр болон Тээврийн бирж дээр Дорнодын брэндүүдийг худалдан борлуулах цэгийг хоёроор нэмэгдүүлж, нийт 3 цэгтэй болох юм.
-
7 цаг 53 мин
-
8 цаг 1 мин
-
13 цаг 50 мин
-
2025-01-17
-
2025-01-16