Аймгийн цагдаагийн газар иргэдэд ажлаа тайлагнав
Үйл явдал
/
2020-01-18

Цагдаагийн албаны тухай хууль, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдын тушаалаар баталсан "Иргэний зөвлөлийн дүрэм"-ийн "Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь тухайн жилийн үйл ажиллагааны тайланг иргэний зөвлөл, оршин суугчдад тайлагнах" заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Цагдаагийн газрын 2019 оны ажлын тайланг иргэдэд тавих арга хэмжээ”-г өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож 2016-2020 онд аймаг, орон нутгийн зүгээс Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажил, арга хэмжээний дэмжлэгийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд аймгийн Засаг даргын хувьд Цагдаагийн байгууллагыг бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгийг хэлсэн. Мөн аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг өнгөрсөн оны үйл ажиллагааны талаар товч танилцуулга, ололт амжилт, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн юм.

Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад Цагдаагийн газрын “Талархал” үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд 200 гаруй иргэдийг хамруулж Цагдаагийн газрын 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг видео хэлбэрээр үзүүлэн, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, тасаг албадууд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж байгаа багаж, тусгай хэрэгслийг иргэдэд танилцууллаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.