“Эрүүл оюутан” төсөл хэрэгжиж эхэллээ
Үйл явдал
/
2020-01-18

Аймгийн “Оюутны хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюутнуудын санал санаачилгыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилгоор сар бүрийн 17-ны өдрийг “Оюутнаа сонсох өдөр” болгон зарлаж, өнөөдөр анхны уулзалтаа хийлээ.

Энэхүү өдрийг Дорнод их сургууль Политехникийн коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудын саналаар хэрэгжүүлж байгаа бөгөөд Олон улсын Оюутны эрхийг хамгаалах өдөр буюу 11 дүгээр сарын 17-ны өдөр сар бүрийн уулзалтын дүгнэлтийг хэлэлцэх юм.

Аймгийн Засаг дарга бөгөөд Зүүн бүсийн Оюутны холбооны дарга М.Бадамсүрэн энэ удаагийн уулзалтаар: Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Нийгмийн эгэх хариуцлага залуусын оролцоо” хөтөлбөрөөр аймгийн нийт оюутнуудын дунд хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд-Эрүүл оюутан”, “Зөв хооллолт ба идэвхтэй хөдөлгөөн" төслийн багийн оюутнуудтай уулзаж тэдний санал бодлыг сонслоо.

Аймгийн “Оюутны хөгжил” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл шүд-Эрүүл оюутан” төслийг хэрэгжүүлэхээр болж аймагтаа суралцаж буй 1, 2 дугаар дамжааны оюутнуудын шүдийг эрүүлжүүлэх ажлыг эхлүүлэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.79.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.