Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд бүрэн засвар хийгдлээ
Үйл явдал
/
2020-01-18

Дорнод аймаг дахь "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн засах төв" нь 2003 онд Английн хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр хөдөө орон нутагт анх удаа байгуулсан юм. Түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар нийт 871 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авч, эмчилгээ, үйлчилгээнд хамруулсан бөгөөд тус төвд бүтэн засвар хийж дууслаа.

Энэхүү төвийг Э.Аззаяа Ч.Энхцэцэг нарын санаачлан зохион байгуулсан сайн үйлсийн хандивын аяны хүрээнд 1 сарын хугацаанд бүрэн засварлаж дуусган өнөөдөр түлхүүрийг хүлээлгэн өглөө.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож усан эмчилгээний ванн, цахилгаан эмчилгээний хоёр аппратыг шийдвэрлэж байгаагаа хэлж бусад нэмэлтээр хийх ажилд тусалж дэмжихээ илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.58.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.