Цэргийн бүртгэл эхлэхэд гурав хоног үлдлээ
Үйл явдал
/
2020-01-18

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2020 оны цэргийн бүртгэлийг зохион байгуулах сургалтыг 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга дэд хурандаа Т.Амартогтох нар удирдан явуулж, 2020 оны цэргийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах талаар хороодын Засаг дарга, зохион байгуулагчдад мэдээлэл өгч цэргийн бүртгэлийг зохион байгуулахад шаардлагатай сурталчилгааны материал, гарын авлага, маягт, Цэргийн үүрэгтний үнэмлэх, бичгийн хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгөв.

Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 07-ны өдрүүдэд явагдах бөгөөд цэргийн бүртгэлд 18-50 насны эрчүүд, 60 хүртэлх насны бэлтгэл болон дээд офицер, 60 хүртэлх насны ахлах офицерууд болон 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер, ахлагч нар хамрагдана.

Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний болон ажлын газрын үнэмлэх мөн Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 хэмжээтэй цээж зургийн авч ирэх аж.

Иргэдийг тухайн оршин суугаа хорооны байранд ажлын өдрүүдэд 09.00-19.00 хүртэлх хугацаанд бүртгэх бол Бямба гарагт 10.00-17.00 цагт, Ням гарагт 12.00-16.00 цагийн хооронд бүртгэнэ.

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн хэмжээ ногдуулах тул иргэд та бүхэн цэргийн бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.