Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийг сэргээн, дахин шалгаж эхлэв
Үйл явдал
/
2020-01-21

“Mongolia’s Next Top Model /MNTM/  нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг  байсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ аравдугаар сарын 24-нд 17.25 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших KH apartment хотхоноос унаж нас барсан байдалтай олдсон. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна.

Бүхний анхааралд өртсөн чадварлаг загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн үхлийн талаар өнгөрсөн хугацаанд олон янзын таамаг өрнөж, олон ч хүнийг шалгасан билээ.

Хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад гэм буруутай этгээд олдоогүй. Тэгвэл энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж буй Р.Булгамаа өмгөөлөгчөөс хэргийн талаар тодруулахад “Хэрэг хаагдаагүй. Гурван ч удаа хэргийг хаах санал гарсан. Гэсэн ч миний зүгээс болон гэр бүлийнхэн нь Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаснаар хэргийг дахин задалж, мөрдөн байцаагч томилсон” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.108.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.