Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарласан юм. Тэрбээр "Б" сорьцын шинжилгээ хийлгэхээс татгалзсан байдаг. Түүний барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрийг Улсын баяр наадам зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооноос гаргасан. Гэвч Э.Оюунболд АТГ гүтгэсэн гэх гомдол гаргасан байгаа гэнэ. Ерөнхийлөгчийн зүгээс Э.Оюунболдын барилдах эсэхийг шийдэхгүй, хуулийн байгууллага шийдсэн үед Ерөнхийлөгч зарлиг гаргах бөгөөд одоогоор цол нь хүчинтэй гэж үзэж байгаа хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа дурьдсан байна.
-
7 цаг 46 мин
-
7 цаг 54 мин
-
13 цаг 43 мин
-
2025-01-17
-
2025-01-16