3 сая еврогийн ХАР ТАМХИНЫ хэргээр цагдаагийнхан Германд дуудагдав уу
Үйл явдал
/
2020-01-22

70 килограмм бүхий 3 сая еврогийн үнэ хүрэх дээд зэргийн хар тамхийг Германд нэвтрүүлэх гэж байгаад ба­ригд­сан хэргээр Истан­булын дэд консул Б.Баттүшиг, жолоочтойгоо шүүгдэж буй. Мөрдөстэй дипломатч уу? фрактай дипломатч уу? гэдгийг нь шүүгч тал байтугай монголчууд бид ч мэдэхгүй ангайж суугаа. Б.Баттүшигийн шүүхийн өмнө өгсөн тайлбараар  “Тусгай үүрэг гүйцэтгэж явсан нь үнэн эсэх, ярихдаа "зөвхөн Монголын хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудын өмнө ярина” гэх мэдээлэл хөвөрч байх зуур дахин шинэ мэдээлэл гарч.  Хамгийн сүүлийн мэ­дээл­­лээр бол Б.Баттүшигийг тусгай ажил­тан болох, хар тамхины мафи илрүүлэх гэж явсныг нотлох гэрч гарч ирсэн гэх. Чех улсын Прага хот дахь Германы ЭСЯ-ны цагдаагийн атташе, офицер Уве.Г “Монголын цагдаагийн атташетэй ярилцсан, атташе түүнээс Б.Баттүшиг нь тусгай даалгавар биелүүлж явсан нь үнэн учир Германы эрх баригчдын өмнө гэрчилж өгөхийг хүссэн” гэж ярьсан талаар мэдээлжээ. Гэсэн ч Германы хууль хяналтынхан Б.Баттүшигийн утасны кодыг тайлж 1000 гаруй мэдээлэл сэргээн шалгаж эхэлснийг тус улсын хэвлэ­лүүд дамжуулж байна.

Мөн Б.Баттүшигийн хүсэлтээр Монголын хууль хяналтын байгууллага, цагдаагийн төлөөлөгч Германд очсон гэх мэдээлэл тус улсын хэвлэлд гарч буй. Үүнээс харвал хил дамнасан тусгай алба орооцолдсон хар тамхины хэрэгт Монголын төр оролцсон уу гэж хардаж болохоор. Харин Монголын цагдаагаас ямар хүн очсон талаар ЦЕГ-аас тодруулахад “Тодорхой мэдээлэл алга. Тодруулаад хэлье” гэсэн бол Хар тамхитай тэмцэх тасгийн эх сурвалжаас асуухад “Тийм мэдээлэл алга” гэсэн юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.51.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.