Иргэн ТА Эрүүл мэндийн ДААТГАЛЫН дэвтэрээр дараах 13 төрлийн үйлчилгээг ХӨНГӨЛТТЭЙ авна
Үйл явдал
/
2020-01-22

1. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ:


Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн бүх насны иргэд эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг эдлэх эрхтэй.

Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний даатгалын сангаас төлөх зардлын төлбөрийг оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жингээр тооцож төрийн өмчийн эмнэлэгт суурь төлбөр 300000 төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт 175000 төгрөгөөр тооцож санхүүжүүлдэг. Энэ нь та улсын эмнэлэгт оношоос хамаарч 145000-804000, хувийн хэвшлийн эмнэлэгт 84000-470000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг юм.

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагч төв болон тусгай мэргэжилийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн 15 хувь, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо эмчилгээний төвд 10 хувийг өөрөө хариуцан төлнө.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эмнэлэгт даатгуулагч харьяалал харгалзахгүйгээр хэвтэн эмчлүүлэх эрхтэй.

 

2. Амбулатори үзлэг, хяналт:

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн II, III шатлалын эмнэлэг болон мэс заслын тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж буй хувийн хэвшлийн зарим эмнэлгийн үзүүлсэн амбулаторийн тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцаж байна. Амбулаторийн нэг удаагийн үзлэг, хяналтад 15000-16200 төгрөгийг ЭМД-ын сангаас зарцуулдаг.

 

3. Оношилгоо, шинжилгээ:

Өвчний оношийг тодруулах оношилгоо, шинжилгээ хийлгэх тохиолдолд сард 55.000, улиралд 165.000 төгрөгийн зардлыг ЭМД-ын сангаас зарцуулдаг. Улирлын 165.000 төгрөг хэтэрсэн тохиолдолд та өөрөө зөрүү төлбөрийг хариуцах юм.Мөн компьютер томограф, MRI, дуран гэх мэт өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний зардлаас улирлын төлбөрийн хэмжээгээр буюу 165.000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж, зөрүүг даатгуулагч өөрөө хариуцан төлнө. Хэвтэн эмчлүүлэх хугацаанд хийлгэсэн дээрх өндөр өртөгтэй оношлогооны зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас хөнгөлүүлэх боломжтой.

 

4. Өдрийн эмчилгээ, үйлчилгээ:

“Өдрийн эмчилгээ, үйлчилгээ” гэдэг нь өвчтөнийг эмнэлэгт хонуулахгүйгээр үзүүлэх мэс заслын болон мэс заслын бус тусламж, үйлчилгээг эмчийн заалтаар эмнэлзүйн удирдамжийн дагуу өвчний түүх нээж үзүүлэх тусламж үйлчилгээ юм. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийг оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жингээр тооцож төрийн өмчийн эмнэлэгт суурь төлбөр 135.000 төгрөгөөр тооцож санхүүжүүлдэг бөгөөд дунджаар 110.000-300.000 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлдэг аж. Эмнэлгийн мэргэжилтний шууд хяналтад уух эм, тарилга, өдрийн мэс засал, хэвлийн диалез, гемодиалез, хими, туяа, лазер эмчилгээ болон уламжлалт, сэргээн засах тусламж, үйлчилгээг өдрийн эмчилгээ, үйлчилгээгээр авч болно. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, нэгдсэн эмнэлэг, амбулатори, амаржих газарт өдрийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг аж.

 

5. Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ:

Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгт хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдол бүрт төрийн өмчийн эмнэлэгт 300.000 төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт 175.000 төгрөгийг тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь хүнд өвчтөний болон ар гэрийнхний биеийн ба сэтгэлийн зовиур шаналгаа, хямралыг дарах, багасгахад чиглэсэн эмчилгээ, асаргаа үйлчилгээ, эрүүл мэндийн зөвлөгөөг багтаасан цогц үйлчилгээ юм.

 

6. Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ:

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн болон хувийн хэвшлийн уламжлалт анагаах ухааны эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нийт төлбөрөөс 117.000 төгрөг, сэргээн засах тусламж, үйлчилгээ бүхий сувилалд сувилуулахад 110.000 төгрөгийг тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг аж.“Уламжлалтын тусламж, үйлчилгээ” нь уламжлалт анагаах ухааны онол, эмнэлзүйн нотолгоонд тулгуурласан эмнэлгийн тусламж, үйлчилгээ юм. Харин “Сэргээн засах тусламж, үйлчилгээ” нь өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгах тусламж, үйлчилгээ юм. Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн рашаан сувилалд эмчлүүлхэд дараах хөнгөлөлтүүдийг авна. Мөн тухайн иргэн сувилалын тусламж, үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас рашаан,сувилалд сувилуулах үндэслэл, онош бүхий “Илгээх бичиг”-ийг авч сонгосон сувилалдаа сувилуулах эрхтэй болох аж.

 

7. Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ:

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн болон хувийн хэвшлийн уламжлалт анагаах ухааны эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нийт төлбөрөөс 117.000 төгрөг, сэргээн засах тусламж, үйлчилгээ бүхий сувилалд сувилуулахад 110.000 төгрөгийг тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг аж.“Уламжлалтын тусламж, үйлчилгээ” нь уламжлалт анагаах ухааны онол, эмнэлзүйн нотолгоонд тулгуурласан эмнэлгийн тусламж, үйлчилгээ юм. Харин “Сэргээн засах тусламж, үйлчилгээ” нь өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгах тусламж, үйлчилгээ юм. Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн рашаан сувилалд эмчлүүлхэд дараах хөнгөлөлтүүдийг авна. Мөн тухайн иргэн сувилалын тусламж, үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас рашаан,сувилалд сувилуулах үндэслэл, онош бүхий “Илгээх бичиг”-ийг авч сонгосон сувилалдаа сувилуулах эрхтэй болох аж.

 

8. Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт:

Та ЭМД-ын хөнгөлөлттэй эмийг өөрийн харьяаллын өрх, сум, багийн эмчийн болон аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчид үзүүлж, эмчийн бичсэн цахим эмийн жороор ЭМД-ын байгууллагатай гэрээтэй эмийн сангаас авна. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн ерөнхий нэршлээр 229, худалдааны нэршлээр 812 нэр төрлийн эмэнд 20-80 хувийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлдэг. Та өөрт ойр байрлах гэрээтэй эмийн сангийн байрлал болон төсвийн талаарх мэдээллийг ЭМД-ын цахим хуудаснаас авч болох ба ЭМД-ын таних тэмдэг бүхий гэрэлт самбараар таньж болно. Цахим жор нь бичигдснээс хойш 7 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

9. Хорт хавдар, химийн 

Хавдрын химийн өдрийн эмчилгээг эмчийн заалтаар өвчний онош, өвчтөний биеийн байдал, зовиураас шалтгаалж хийх бөгөөд нэг удаагийн эмчилгээний зардалд 450000 төгрөгний санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог. 

 

10. Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ:

Хавдрын химийн өдрийн эмчилгээг эмчийн заалтаар өвчний онош, өвчтөний биеийн байдал, зовиураас шалтгаалж хийх бөгөөд нэг удаагийн эмчилгээний зардалд 450000 төгрөгний санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог. Хавдрын туяаны өдрийн эмчилгээг эмчийн заалтаар өвчний онош, өвчтөний биеийн байдал, зовиураас шалтгаалж хийх бөгөөд туяа эмчилгээний нэг өдрийн зардалд 66.000 төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог. /Жишээ нь: Өвчтөн 10 өдөр туяа эмчилгээ хийлгэвэл 660.000 төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалаас олгоно/

11. Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ: 

Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн үед хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний даатгалын сангаас төлөх зардлын төлбөрийг оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жингээр тооцож төрийн өмчийн эмнэлэгт суурь төлбөр 300.000 төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт 175.000 төгрөгөөр тооцож санхүүжүүлдэг. Энэ нь та улсын эмнэлэгт оношоос хамаарч 145.000-530.460, хувийн хэвшлийн эмнэлэгт 84.000-309.435 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг юм.

 

12. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оншилгоо шинжилгээнд түнний нас, хүйс эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулах:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэх бөгөөд даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулна. 

 

13. Өндөр өртөгт тусламж, үйлчилгээ:

“Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээ” –ний дагуу 18 төрлийн тусламж, үйлчилгээнд 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 хувийг даатгалын сангаас хариуцан төлөх бөгөөд 975 – 28 740 750 төгрөгийн хөнгөлж даатгуулагчийн санхүүгийн ачааллыг эрүүл мэндийн даатгалын сангаас хуваалцана.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.176.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.