Ц.Нямдорж: Казинод хэн ч гэсэн ороод л гардаг шүү дээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-22

УИХ-ын гишүүд гадаадад казино тоглосон гэх мэдээлэлд нэр холбогдоод байгаа билээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар сонирхох, судлах журмаар казиногоор ороод гарсанаа хүлээсэн. Тэдэнтэй хамт УИХ-ын ахмад гишүүдийн нэг Д.Лүндээжанцан болон тус улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү нар байсныг ч мөн баталсан.  Тэгвэл тус асуултад Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ихээхэн ундууцаж, “Юу яриад байгаа юм. Казиногийн асуудалд холбогдсон хүмүүстэй нь ярихгүй юу.  Ороод гардаг л газар шүү дээ. Шал хэрэггүй юм асууж байх юм” хэмээн хэвлэлийнхнийг шүүмжиллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.164.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.