“Дарханд үйлдвэрлэв” дэлгүүр лизингийн худалдааг эхлүүлжээ
Үйл явдал
/
2020-01-22

Дарханд Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо буюу Дарханд үйлдвэрлэв дэлгүүр нь 2016 оноос хойш эдүгээ 4 дэх жилдээ амжилттай ажиллаж байна.

Тус дэлгүүрт 100 орчим аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн арьсан болон эсгий эдлэл, оёмол эдлэл, бэлэг дурсгал, мод, модон бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, хүнс, эмийн ургамал зэрэг бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж хамтран ажиллаж байна. Тэдгээр аж ахуйн нэгж, иргэдийн давхардсан тоогоор 800 гаруй бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна гэж тус дэлгүүрийнхэн танилцууллаа.

Дарханыхаа үйлдвэрлэгчдийг дэмжих, иргэдийг өөрийн орон нутагт үйлдвэрлэсэн чанартай, хямд бараа бүтээгдэхүүнээр хангах зорилготой ажилладаг Дарханд үйлдвэрлэв дэлгүүр энэ сараас Дэвжих нэхий ББСБ-тай хамтран Лизингийн худалдааг эхлүүлжээ.

Тус дэлгүүрээс 100.000 – 1 сая хүртэлх төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 3 сарын хугацаагаар лизингээр худалдан авахыг хүсвэл дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн байх,
• Сүүлийн 6 сар нийгмийн Даатгал тасралтгүй төлсөн байх
• Зээлийн түүх хэвийн байх
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Цээж зураг зэргийг бүрдүүлэх юм байна.

Эхний ээлжид Дархан сумын харъяа, нийгмийн даатгал төлсөн хүн бүрд хүүгүй барьцаагүй 3 сарын хугацаатай 1000000 хүртлэх үнийн дүнд таарсан хүссэн бараагаа худалдан авах боломжийг олгож байгаа аж. Удахгүй харъяалал харгалзахгүйгээр нийгмийн даатгал төлсөн хүн бүрд дээрх зээлийг өгөхийг зорьж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.70.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.