Арвайхээр хотод ШИНЭ цэцэрлэг нэгээр нэмэгдлээ
Үйл явдал
/
2020-01-22


Арвайхээр хотод 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг баригдаж, ашиглалтад орлоо. Цэцэрлэгийн нээлт өнөөдөр /2020-01-20/ болж, нээлтэд аймаг орон нутгийн удирдлагууд, цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Аймгийн Засаг даргын захирамжаар "Цэцэрлэг бага сургуулийн цогцолбор"-ын бүтэц, хэв шинжийг өөрчлөж, математик, гадаад хэл, урлагийн гүнзгийрүүлсэн сургалттай "Тэмүүлэл-Эрдэм" сургууль, 13-р цэцэрлэг гэсэн бие даасан хоёр байгууллагыг бий болгосон юм. Тус 13-р цэцэрлэг хуучин байрандаа 4 бүлэг хичээллүүлж байсан бол шинэ цэцэрлэгтэй болсноор бүлгийн тоо хоёроор нэмэгдсэн байна. Мөн 10 гаруй хүн тогтмол ажлын байраар хангагдаж, Арвайхээр сумын 6, 10, 11, 13-р багийн хүүхдүүд стандартад нийцсэн сургалтын орчинд сурч хүмүүжих боломж бүрдэж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.234.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.