Сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа
Үйл явдал
/
2020-01-22

Хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар мэргэшүүлэх сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардуулах арга хэмжээ өнөөдөр /2020.01.20/ Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр болон бусад албаны хүмүүс, сургалтад хамрагдсан алба хаагчид оролцлоо.Мэргэшүүлэх сургалт 30 хоногийн турш үргэлжилсэн ба сургалтад нийт төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 137 алба хаагч хамрагдлаа.Сургалтад амжилттай хамрагдсан 45 алба хаагчид Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн дэслэгч” цол олгож, аймаг дахь цагдаагийн газрын сум дахь экологи хариуцсан байцаагчаар томиллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.