НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-22
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал өнөөдөр /2020.01.16/ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалалын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.

Ноён Алекс Хайкенс Монгол Улсын цагдаагийн байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр сүүлийн жилүүдэд олон төрлийн тодорхой ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хүүхдийн эрх хамгаалал, аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. 

Цагдаагийн байгууллага өнгөрсөн 2019 онд хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осол гэмтэл, цахим гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр иргэдийн оролцоотой Хүүхэд хамгаалагч төсөл, Зөв тусгал, Unfreind, “Яараад яахав дээ” зэрэг олон  аян, арга хэмжээг зохион байгуулж, энэхүү арга хэмжээний үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг  2018 онд  2.0 хувиар 2019 онд 5.3 хувиар тус тус буурсан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.97.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.