Э.Оюунболд аварга Сонгинохайрхан дүүргийн биеийн тамир спорт хороонд БЭЛТГЭЛ хийж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-23

Олны анхаарлын төвд буй Э.Оюунболд аварга Сонгинохайрхан дүүргийн спорт ордонд бэлтгэлээ базааж явна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр улсын шинэ залуу аварга Э.Оюунболдыг сар шинийн барилдаанд барилдахаар зэхэж буй талаар мэдээллэж, улмаар бөхчүүд болон МҮБХ-ноос түүний эсрэг хөдлөөд эхэлсэн тухайгаа мэдэгдэж байна.

Тодруулбал МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Магалжав “Журмаараа явна. Э.Оюунболдыг хоёр жил барилдуулахгүй. Сар шинийн барилдаанд ч зодоглуулахгүй” гэсэн юм. Улсын залуу харцага О.Хангай “Хэрэв Э.Оюунболдыг барилдвал би эсэргүүцэж, зодоглохгүй” гэсэн юм.

Улсын аварга Э.Оюунболдын хувьд олны анхаарал, хэвлэл мэдээллийнхэнээс хол яваа нэгэн. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир сторт хороонд Үндэсний бөхийн бэлтгэлээ базааж явахтай таарсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.