Орхон аймагт 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо
Үйл явдал
/
2020-01-23

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн өргөтгөл өнөөдөр ашиглалтад орж нээлтээ хийлээ. Тус өргөтгөлийг улсын төсвийн тэрбум орчим төгрөгөөр орон нутгийн “Шинжу” компани дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ.

Орхон аймагт СӨБ-ийн хамарагдалт 93.7 хувьтай байна. Энэхүү цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 96 хувь хүрэх боломж нээгдэж байгаа ажээ. Тус цэцэрлэг төвийн шугаманд холбогдож, халаалт, халуун хүйтэн усаа шийдэсэн нь давуу талтай гэдгийн албаны хүн онцолсон.

Яргуйт багийн нутаг дэвсгэр нь 739,94 га талбайтай Орхон аймгийн гэр хорооллын баруун талын баг бөгөөд хотын төвөөс 8-10 км алслагдсан урд талаараа Булган аймгийн Орхон сум, баруун талаараа Бугат сумтай хил залгадаг. Тус газруудад цэцэрлэгийн насны нийт700 гаруй хүүхэд байдгаас 23-р цэцэрлэгт 300 гаруй хүүхэд хамрагдах боломжтой

Дашрамд дурдахад ирэх долоо хоногт 7-р цэцэрлэгийн усан бассейн, 18-р цэцэрлэгийн өргөтгөлийн бүлэг ашиглалтад орж нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.189.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.