Байранд орохоор урьдчилгаагаа төлсөн алба хаагчдын мөнгөөр БАВГАР ХХК-ийн захирлууд машин авч унасан
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-23

"Бавгар" ХХК-ийн захирал Х.Оюун Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ хурандаа нар оролцсон хахуулийн хэргийн талаар мэдээлэл хийсэн. Энэ дагуу Цагдаагийн алба хаагчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. Цагдаагийн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдэхээр “Бавгар” гэдэг компанитай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж, орон сууц бариулахаар болсон. Өнөөдрийн байдлаар нэг корпус нь ашиглалтад орж, нэг корпусын суурийн ажил явж байна. Тус компани нь цагдаагийн байгууллагын газар дээр алба хаагчдын орон сууц барьж өгөх гэрээг 2015 онд байгуулсан аж.

 

  1. Нийт алба хаагчдаас захиалга авахдаа 2015 онд 30 хувийн урьдчилгаа мөнгийг авсан боловч барилгын эхний А - блокын суурийг цутгаснаас өөр ажил хийхгүй байсаар 2017 он болсон. Урьдчилгаа мөнгө болох 30 - хувийг 2015 онд захиалга өгсөн алба хаагчид төлөхдөө өр зээл тавьж зарим нь гэр, хашаа байшингаа зарж хохирч яваа бөгөөд энэ асуудлаар манай холбоонд алба хаагчид 2017 онд гомдол гаргасны дагуу гомдлыг шалгаж шийдвэрлүүлэхээр ХЗДХ- н сайд, ЦЕГ - н удирдлагуудад хүргүүлж шалгуулсан. Үүний дараа барилгын ажил эхэлсэн.
  2. 2018 онд А - блок ашиглалтанд орсон бөгөөд Б- блокийн ажил одоо явагдаж байгаа. 80-90 хувийн гүйцэтгэлтэй. Энэ хугацаанд алба хаагчид та бүхэн биднийг төлөөлөөд яваач бид ажилтай хүмүүс тэр болгон явж чадахгүй бна гэсэн хүсэлтийн дагуу тус холбоо өргөдөл гомдол хүргүүлсэн үеэс ажлын хэсэг, гүйцэтгэгч “Бавгар” компани зэрэг хүмүүстэй уулзаж, барилгын ажлын явцын талаар алба хаагчдад мэдээлж, захиалагч болох алба хаагчдын эрх ашгийг төлөөлж зохих шаардлагуудыг хүргүүлж, уулзалдаж ярилцаж байсан.

 

Барилгын ажил гүйцэтгэгч Бавгар компаний захирлын ээж нь өөртөө 2015 онд шинэ ланд- 200 худалдан авсан бол охин 2019 онд одоогийн захирал болох охин нь мөн шинэ ланд - 200 худалдан авсан. Алба хаагчдаас хурааж авсан урьдчилгаа төлбөрөө барилгын ажлаа санхүүжүүлдэггүй, туслан гүйцэтгэгч компаниудад ажлын хөлсийг нь төлдөггүй гэх гомдол гарч байсан.  Одоо ашиглалтанд орох Б- блокийн алба хаагчдын байрыг барьцаалж банкнаас 2, 7 тэрбум төгрөгийн зээл авсан мөртлөө зарцуулсан тайлан балансаа гаргаж өгдөггүй,

Дөнгөж суурь нь цутгасан байгаа В, Г - блокийн урьдчилгааг төлсөн алба хаагчдын 30 хувийн мөнгө хаашаа юунд зарцуулагдсан зэрэг санхүүгийн тайлан мэдээгээ хэлдэггүй,  / Баригдаагүй барилгын урьдчилгаа болгож төлсөн алба хаагчдын 30 хувийн урьдчилгаа мөнгө одоо хаана байна? /

Захиалагч болох ЦЕГ - н мэдлийн квотыг  алба хаагчдаас булаан авч гадуур өндөр үнээр зарах гэж алба хаагчдыг захиалгаас хассан гэх мэт гомдлууд энэ компани дээр зөндөө бий. Компаний барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 6 сард дуусчихсан мөртлөө

Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэт хууль зөрчсөн,  хууль бус үйлдлүүдээ Цагдаагийн байгууллага, удирдлага,  алба хаагчид руу чихэж, хариуцлагаас мултрах гэж цагдаагийн алба болоод алба хаагчдын нэр хүнд рүү халдаж буй явдалтай хуулийн хүрээнд тэмцэх болно гэдгийг илэрхийлье. Ор үндэслэлгүй алба болоод алба хаагчдын нэр хүндэд халдаж буй асуудалд бид гомдол гаргах болно гэжээ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.139.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.