О.Бат-Эрдэнэ: Говьсүмбэр, Дундговь аймгуудыг нэгтгэх боломжгүй. Нутгийн иргэд зөвшөөрөхгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-24

Нэр бүхий УИХ-ын гишүүд Говьсүмбэр, Дундговь аймгуудыг нэгтгэж, сонгуульд нэг тойрог болгон оруулах тухай хэвлэлээр мэдээллээд буй билээ. Бид энэ талаар Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээс байр суурийг нь тодрууллаа.

Дундговь аймагт өвөлжөө тавлаг сайхан уу?

Сайхан өвөлжиж байна. Малчид, ард иргэд маань ая тухтай сайхан байгаа.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал орчноор Говьсүмбэр аймаг танай аймаг хоёрыг нэгтгэж, нэг тойрог болгохоор УИХ-ын гишүүд тохиролцож байгаа тухай мэдээлэл цацагдаж байна үүнд та ямар байр суурьтай байна вэ?

Хоёр аймгийг нэгтгэж, нэг тойрог болгох эцсийг шийдвэрийг УИХ шийднэ. Гэхдээ энэ асуудалд манай аймгийн иргэд зөвшөөрөхгүй. Хүн ам, газар нутгийн хувьд ялгаатай хоёр аймгийг нэгтгэх тухай мэдээллийг би хэвлэлүүдээс авсан. Надтай яг ийм асуудлаар санал солилцоогүй байна. Аймаг орон нутгийг удирдаж яваа хүний хувьд үүнийг дэмжихгүй. Тийм боломж ч байхгүй. Нутгийн иргэдээс эхлээд асуух ёстой. УИХ-ын гишүүд хэрэв тийм бодолтой байгаа бол нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулах байх. Нутгийн эзэд нь шийднэ шүү дээ. Одоо бие даасан аймаг болж, өрх тусгаарлаад өчнөөн жил болж байгаа шүү дээ. Одоо хил залгаа нутагтай ийм л аймаг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.231.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.