Орхон аймагт 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орлоо
Г.Золбаяр
Үйл явдал
/
2020-01-24

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орлоо. Энэ нь Яргуйт багийн XXIII цэцэрлэгийн өргөтгөл бөгөөд улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад орууллаа.  Яргуйт багт цэцэрлэгийн насны 700 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд шинээр байгуулж байгаа өргөтгөлд 125 хүүхэд буюу 23 дугаар цэцэрлэгт нийт 300 хүүхэд хамрагдах боломжтой болж байна.2019-2020 оны хичээлийн жилд Орхон аймагт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамрагдалт 93.7 хувьтай байгаа бол дээрх цэцэрлэг ашиглалтад орсноор 96 хувьд хүрч байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.48.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.