Ч.Сайханбилэгийг АНУ-ын “Amsterdam&Partners” компани өмгөөлнө
Үйл явдал
/
2020-01-24

Ч.Сайханбилэг өөрийгөө өмгөөлүүлэхээр АНУ-ын “Amsterdam&Partners” компанитай гэрээ байгуулжээ. Тус компанийн үүсгэн байгуулагч, хуульч Роберт Амстердам “Монголын төс засаг шүүхийн хараат бус байдал, хууль дээдлэх зарчимдаа халдаж байна” хэмээгээд мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд Ч.Сайханбилэгийг “Amsterdam & Partners” компанийн өмгөөлөлд орсныг танилцуулсан бөгөөд Ч.Сайханбилэгийн буруутгагдаж байгаа хэрэг нь ямар ч нотолгоо баримтгүй, зүй ёсны бус хэрэг хэмээн мэдэгджээ.

Роберт Амстердам "Өнөөгийн төр засгийн удирдлагууд авлигын эсрэг ажиллах нэрийдлээр ардчиллыг булшилж, өрсөлдөгчийнхөө эсрэг шүүх байгууллагыг хөдөлгөж байна.

Ч.Сайханбилэгийг Монголд байхад нь шүүхийн зохих шийдвэргүйгээр, хууль бусаар баривчилсан учраас одоо АНУ-д байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд сонгогдсоноос хойш хэвлэл мэдээллийн байгууллагууд, шүүгч нарт ихээхэн дарамт шахалт нөлөөлөх болсон. Transparency, Amnesty зэрэг олон улсын байгууллагууд Ерөнхийлөгч Х.Баттулгын дураараа аашилж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаад ихэд зовниж байгаа.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь Рио Тинто компанитай гэрээ байгуулахдаа, Монгол Улсын Их Хурлын зөвшөөрлөөр байгуулсан. Ч.Сайханбилэгийг ийнхүү үндэслэлгүйгээр хавчиж байгаа нь Монголын шүүх тогтолцоо, гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна.

Amsterdam & Partners компани Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг төлөөлөн тун удахгүй дахин мэдэгдэл хийнэ" хэмээн дурьдсан байна.

 

https://twitter.com/amsterdamllp

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.165.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.