Чингэлтэй дүүрэг “Эрүүл иргэн 2020 аян”-ы нээлт хийлээ
Үйл явдал
/
2020-01-24

Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулах, зонхилон тохиолдох халдвар болон халдварт бус өвчнийг эрт оношлон эмчлэх, эрүүлжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, 1-19 дүгээр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран “ЭРҮҮЛ ИРГЭН” аяныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд 2019 онд дүүргийн хэмжээнд 19277 иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж, 1209 өвчлөл илэрснийг эмчлэн эрүүлжүүлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд аяныг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

Аяны хүрээнд иргэдийг Зүрх судас, хавдар, дотор, мэдрэл, хүүхэд, чих хамар хоолой, нүдний эмчийн үзлэг, ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, цээжний зурагны оношилгоо, ДОХ, тэмбүү, сүрьеэ, В С вирусын шинжилгээнд тус тус хамруулан ажиллах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.61.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.