Чингэлтэй дүүргийн хороодын засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2020-01-21

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Нэг хот, нэг стандарт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах, 2019 онд зохион байгуулсан онцлох ажлуудын тайланг бэлтгэх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 29-ний өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагаатай танилцах болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг энэ сарын 30-ны өдөр дүүргийн төрийн захиргааны албан тушаалтнуудтай уулзалт хийх тул бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.180.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.