Дорнод аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр 87,14 оноогоор 5 дугаарт эрэмбэлэгдлээ
Үйл явдал
/
2020-01-24

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг 8 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ өнөөдөр /2019.01.22/ танилцууллаа. Дорнод аймаг нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн индексээр тэргүүлж өмнөх жилийнхээс нэг байраар ахиж ТАВДУГААР БАЙРТ жагссан байна.

2018 онд 6 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2019 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж, уг судалгаанд хамгийн их өөрчлөлт гарсан 3 аймгийн нэг нь ДОРНОД аймаг болжээ.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтийг нэгтгэн тооцдог байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.204.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.