УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг БУРУУГҮЙ хэмээн үзжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-25

Нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮС-гаас зээл авсан хэрэг олны чихэнд хүрээд хоёр жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд зарим нь зээлээ эргүүлэн төлж, ард иргэдээс уучлалт хүсч байхад зарим нь авах ёстой юм, хүртэх ёстой шагналаа авч байгаа юм шиг л аашилсаар замхарсан тохиолдол ч гарсан. ЖДҮС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдээс уг авсан мөнгөө яг юунд зарцуулаад дууса, ард иргэдэд тустай, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлсэн, ажлын байрыг нэмэгдүүлсэн ямар ажлыг хийсэн гэдгийг шалгах ёстой.

Харин энэ хугацаанд энэ асуултад ганц л улс төрч үүнд хариулж чадсан нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. “ЖДҮ-чин” гэх нэрийг олон сар жил зүүсэн ч авсан зээлээ хамгийн үр дүнтэй зарцуулж , банк бусаар мөнгө угаагаагүй, эрх мэдлээ урвуулан ашиглаагүй гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж нотолсон юм.

Хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах эрдэм шинжилгээний томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж яамны хийх ёстой ажлыг зориглон хийж байгаа ганц хүн нь тэр. Улс төр, намын гишүүд, ард иргэдэд нэр хүндтэй түүнийг харлуулах компанит ажил 2 жил тасралтгүй өрнөж байгаа нь түүнийг төрийн гурван өндрийн аль нэг албан тушаалд очиж өөрсдийнх нь бий болгосон “МАНАН”-г үгүй хийх вий гэдгээс эмээж буй сөрөг хүчин болон нам дотроос нь хийж буй аргаа барсан арчаагүй үйлдэл л гэж харагдана.

Одоо бусад “ЖДҮ” авсан эрх мэдэлтэн, гишүүд авсан мөнгөө юунд зарцуулж , ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйгаа олон нийтэд баримт нотолгоотой дэлгэн харуулах л үлдэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.192.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.