Н.Номтойбаяр: Би буруугүй. Намайг алуурчин болгож харагдуулах гэж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-25

УИХ-ын халдашгүй байдлын дэд хороогоор Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Эл асуудалтай холбоотойгоор Н.Номтойбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ.

“Бүх зүйл тодорхой. Нотлох баримт байгаа. Хууль дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулж хөндөж байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор надаас нэг ч мэдүүлэг аваагүй. Худал мэдүүлэг өгсөн гэж байгаа. Мөн мөрдөн байцаалт дуусаагүй байхад нууц задруулсан гэж үзэж байгаа юм билээ. Талийгаачийг цохисон уу гэх зэргээр маш олон асуулт асуусан. Тархины цус харвалт гэдэг шүүх эмнэлгийн дүгнэлт нь гарчихсан. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг миний асуудлаар хуралдах гэж байна. Үүний дараа Халдашгүй байдлын хороо хуралдана. Нүд хөхөрсөн. Миний буруугаас болсон. Б.Хурц даргын хүүд гомдохгүй ээ.” Хэмээн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.196.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.