АРХИДАЛТААС ТАТГАЛЗАЖ АЙМГААРАА НЭГДЭЦГЭЭЕ!!! АЯНЫ УРИАЛГА
Үйл явдал
/
2020-01-21

"Архидан согтуурахтай тэмцэх жилийн аян"-ны нээлт 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баганат талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн иргэд хөдөлмөрчид, Төрийн болон төрийн бус байгууллагууд, авто машин сонирхогчдын холбоо зэрэг олон талууд оролцож архидалттай тэмцэхэд нэгдэж буйгаа өөр өөрсдийн өнцгөөр илэрхийллээ. Тэд архидалтын эсрэг агуулга утга бүхий олон төрлийн бүтээлүүдээрээ энэхүү аяны нээлтийг чимэж байсан юм.

Нээлтийн үеэр Засаг дарга Г.Батжаргал ДЭМБ-ийн тогтоосноор дэлхийн улс орнуудын дундаас архидалт хамгийн ихтэй таван орны нэгт нь Монгол улс орсон талаарх сэтгэл эмзэглэм баримтыг дурдаад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн энэ архидалттай бүх нийтээрээ тэмцэе, ирээдүй хойч үеэ зөв төлөвшүүлье, энх тунх, урд удаан, өвчин зовлон, айдас хүйдэсгүй, аз жаргалтай амьдрах нөхцөлөө яг одооноос, яг энэ өдрөөс хамтдаа эхлүүлье гэдгийг бүх хонгорчууддаа уриаллаа.

Зөвхөн Баянхонгор аймагт гэхэд 2019 онд /өссөн дүнгээр/ 877 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 211 бүртгэгдсэнээс 162 буюу 76.8% нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмын зөрчил буюу зам тээврийн ослын улмаас 44 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 18 буюу 41% нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас үйлдэгдсэн.


Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргээс болж нийт 48 хүн хохирсоноос 30 хүн буюу 75% нь нас барсан, 23 хүн мотоциклтой осолдсоноос 8 хүн буюу 57.1% согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодож нас барж, үлдсэн 6 хүн буюу 42.9% нь гэмтэж бэртсэн байна.


2019 оны жилийн эцсийн байдлаар 3310 зөрчил бүртгэгдсэнээс 1828 буюу 55.2 хувийг согтуугаар үйлдсэн зөрчил эзэлж байна.
Архидан согтуурсан шалтгааны 763 буюу 41.7 хувь авто зам, 602 буюу 32.9 хувь гэр, орон сууцанд, 284 буюу 15.5 хувь нь гудамж талбайд, 153 буюу 8.4 хувь нь олон нийтийн газар буюу бааранд, 26 буюу 1.4 хувь төрийн байгууллагад үйлдсэн байна.

 


Гэр бүл салалт 2018 онд 112, 2019 онд 123 болж өссөн.Үүний гол үндэс нь мөн л архины хамааралтай байна.
Мөн согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 2019 онд 94 хүрээд байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.141.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.