Допингийн бэлдмэл авчихаад мөнгийг нь өгөөгүй УЛСЫН АВАРГА хэн бэ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-25

Монгол улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын гарьд Б.Гончигдамба, Заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Харцага Б.Бат-Өлзий, Д.Анар, О.Хангай, М.Бадарч нарын баяр наадмын дэвжээнд зодоглож, өнөө цагт барилдаж буй бөхчүүд ДОПИНГИЙН ЭСРЭГ нэгдэж мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс “Допингийн маргаантай асуудлыг хурдан шийдэж, сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг барилдах эрхийг адилхан хасаж, ялгаварлгүй хандаж эцсийн шийдвэрийг гаргахыг хүсье. Мөн баруун зүүнээрээ талцаж хуваагдаж байгаа нь барилдах идэвхийг бууруулж байна гэдгийг онцлоод бүгдээрээ ээлжит бус “ИХ ЭЕ”-ийн хуралдуулж, үүсээд буй нөцхөл байдлаа дүгнэн шийдлээ гаргахыг уриаллаа.

Мөн тэдний зүгээс УИХ-д суугаа гурван аваргадаа хандаж “Үндэсний их баяр наадмын тухай хуулиа шинэчилж, аливаа наадмыг будлиангүй, шударга явуулах эрх зүйн боломжийг бий болгохыг шаардлаа.

Улсын аварга Н.Батсуурь: 2003 онд батлагдсан 17 жилийн өмнөх баяр наадмын тухай хуулиа шинэчлэх цаг нь болсон. Өнөө цаг үеийн наадамд нийцэхгүй, бөчхүүдийн эрхийг хамгаалж чадахгүй, будлиан маргааныг шийдэх боломжгүй болчихсон учраас эн хуулийг шинэчлэх шаардлагатай байна.

Улсын аварга Ч.Санжаадамба: Допингийн асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй. Саяхан нэг бичлэгээр нэг нөхөр допингийн эм бэлдмэл зардаг тухай бичлэг хийсэн байна. Нэг аварга тэр эмийг худалдаж аваал мөнгийг нь өгөөгүй гэж байна. Одоо цаг үед барилдаж байгаа аваргуудаас гэсэн. Яг хэн нь юм бэ гэдгийг ил тод зарлахыг шаардаж байна. гарын таван хуруунд багтах цөөхөн аварга одоо бий. Ингэж бөхчүүдийнхээ нэр төрд халдаж болохгүй.

Гарьд Б.Гончигдамба: Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүд заргалдах, шүүхэд гомдол гаргах эрх байхгүй. Олон улсын допингийн эсрэг дүрэмд үүнийг заасан байдаг. Улс, аймгийн цолтой 250 гаруй бөчхүүд нэгдэж гарын үсгээ зурж МҮБХолбоонд шаардлага хүргүүлж байна. хоёрдугаар сарын 10-ны дотор “ИХ ЭЕ”-ийг хуралдуулахгүй бол бөчхүүд сар шинийн барилдаанд зогдоглохгүй  гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.58.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.