Төрийн болон хувийн өмчийн бүх сургууль цэцэрлэг 2020.03.02 өдрийг хүртэл хөл хорио тогтоохоор боллоо
Үйл явдал
/
2020-01-25

Улсын онцгой комисс саяхан хуралдаж Төрийн болон хувийн өмчийн бүх сургууль цэцэрлэг 2020 оны 01 дүгээр сарын 27-наас 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хөл хорио тогтоохоор боллоо. Хятадын Ухань хотод анх илэрсэн коронавирусын авирус өнөөдөр Азийн гурван улсад нэмж илрээд байгаа. Хил залгаа манай улс арга хэмжээ авч байгаа ч гадуур томуу, томуу туст өвчний дэгдэлт их байгаа зэрэг нөлөөлж уг арга хэмжээг яаравчлан авахаар болжээ. Улсын хэмжээнд томуугийн вирусийн тархалт 10 хувьд хүрээд байна. Уг тархалт 10 хувьд хүрсэн тохиолдолд нийгмийн хэмжээний тархалт гэж үзэж хөл хорио тогтоох журамтай ажээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.133.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.