Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг шалгав
Үйл явдал
/
2020-01-25

УИХ-аас шинэчилсэн найруулга хийн баталсан Төрийн албаны тухай хууль 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийн дагуу томилогдсон Ажлын хэсэг харьяа нийслэлийн агентлагуудад шалгалт хийлээ.

Ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ахлуулан 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Ажлын хэсэг нэгдүгээр сарын 21-нд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын үйл ажиллагаатай танилцан, Төрийн албаны хууль, түүнийг дагалдаж батлагдсан журмууд, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шийдвэр, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.81.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.