Монгол, Хятадын хилийн боомтуудыг хаалаа
Үйл явдал
/
2020-01-26

Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтуудыг өнөөдөр /2020.01.25/-өөс хаалаа. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл гурав хоног амарна. Энэ өдрүүдэд БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амрах юм. 

Түүнчлэн БНХАУ-д коронавирусийн халдвар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор Монголын талаас хилийн боомтуудаа урт хугацаагаар хаах санал гаргасан байна. Хилийн боомтуудаа хаах асуудал хэлэлцэгдсэн тохиолдолд Засгийн газар хуралдаж шийдвэрлэх юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.74.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.