Тодруулбал" Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, чиг үүргийг нь тодорхойлох зорилго бүхий семинарыг энэ сарын 21-ээс 24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгууллаа.
Энэ хуралдаанаар Засгийн газрын гишүүд хариуцсан салбарынхаа бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах, тулгамдсан асуудлыг нь шийдэх боломжийн талаар ярилцаж харилцан санал солилцов.
Хуралдааны дараа ЗГ-ын гишүүд аймаг нийслэлийн Засаг дарга нартай 2020 онд хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурсан бөгөөд энэхүү гэрээний гол зорилго нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Хуралдаанд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан шадар сайд Ө.Энхтүвшин болон бусад яамдын сайдуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
-
4 цаг 50 мин
-
4 цаг 58 мин
-
10 цаг 47 мин
-
2025-01-17
-
2025-01-16