Баяннуур, Бугат сумдын эрүүл мэндийн төвүүд түргэн тусламжийн унаатай боллоо
Үйл явдал
/
2020-01-26

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Эрүүл мэндийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлт хийх ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус аймгийн Баяннуур, Бугат сумдын эрүүл мэндийн төвүүд Фургон маркын түргэн тусламжийн автомашинтай боллоо.

Түргэн тусламжийн авто машиныг өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж аймгийн Засаг дарга А.Гылымханд гардуулж, хүлээлгэн өглөө.

700

Ийнхүү сүүлийн 3 жилийн хугацаанд тус аймгийн эрүүл мэндийн салбар нийт 22 авто машинаар парк шинэчлэлт хийж, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, бүх сумын Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн автомашинаар бүрэн хангагдан иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдлээ.

Сүүлийн 2 сарын хугацаанд тус аймгийн Улаанхус, Толбо, Цагааннуур тосгон, Алтанцөгц, Бугат, Баяннуур зэрэг 6 сумын эрүүл мэндийн төвүүдийг туулах чадвар сайтай түргэн тусламжийн машинаар хангасан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.101.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.