Аргалант сумын иргэн M.Батзаяа дотуур байранд амьдардаг сурагчдад өөрийн гараар хийсэн бүтээгдэхүүнээ бэлэглэжээ
Үйл явдал
/
2020-01-24

Аргалант сумын иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч М.Батзаяа нь 2010 оноос хойш эсгий тавчикны үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд 2017 онд “Сум хөгжүүлэх сан”-аас хөнгөлттэй зээл авч өрхийн үйлдвэрлэлээ улам өргөжүүлэн ажиллаж байна. Тэрээр сумынхаа Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 60 сурагчид өөрийн гараар үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн болох эсгий тавчикийг бэлэглэлээ. Өмнө нь цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд энэхүү бүтээгдэхүүнээ бэлэглэж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.55.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.