Жижиг, дунд үйлдвэрийн салбарт БНСУ хөрөнгө оруулалт хийж ноу хау технологийг нэвтрүүлнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-28
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн асуудал хариуцсан сайд Пак Ёонг-Суныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хоёр улсын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч залуучуудыг дэмжих асуудлаар ярилцав.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 онд Монгол Улсад айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга залуу бизнес эрхлэгчдийг дэмжин, уяалдаа холбоог сайжруулах зорилгоор Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл байгуулах санал гаргаж байсан юм.

Энэ саналыг салбарын сайдын хувьд судалж,  ажил хэрэг болгохыг хатагтай Пак Ёонг Сунгаас хүсэв. Ингэхдээ, хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт хийгдсэн судалгаатай танилцаж, БНСУ-аас хөрөнгө оруулалт хийх, ноу-хау, технологи нэвтрүүлэх чиглэлд бүхий л түвшинд хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин бататгав. 

БНСУ-ын Засгийн газрын сайд Пак Ёонг Сунг Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг ажил хэрэгтээ тусгаж, үр дүн гаргахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.94.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.