Төрийн тусгай хамгаалалттай, Засгийн газрын ордны хоёрдугаар давхарт "Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа явагдаж байна" Монгол Улсын Засгийн газраас олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон ч Төрийн ордонд болж буй энэ үзэсгэлэнд хамаарахгүй бололтой.
Уг худалдааг ХХААХҮЯ-наас олон сарын өнөөс төлөвлөн зохион байгуулж байгаа аж. Сар шинийн баярын гарын бэлгийн худалдан авалтыг дотоодын зах зээлээс бэлтгэх, түүнчлэн гадаад руу гарах мөнгөн урсгалыг хязгаарлах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, иргэдийн амьжиргаанд нийцсэн худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд хүнсний 130 гаруй, арьс ширний 15 үйлдвэрийн бүтээгдэхүүн, ноос ноолуурын чиглэлийн 20 орчим аж ахуй нэгжийн бүтээгдэхүүнүүд зах зээлийн үнээс доогуур ханшаар худалдаалаж байгаа юм байна.
Төрийн ордонд энгийн иргэд орох, нэвтрэх боломжгүй юм.
-
4 цаг 53 мин
-
5 цаг 1 мин
-
10 цаг 50 мин
-
2025-01-17
-
2025-01-16