Эрх баригч намын бүлэг сонгуулийн тойргоо зуржээ. Хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгууль явуулах тов, тойргийн хуваарилалтыг УИХ шийдэх ёстой. МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдсан, улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандат байхаар шийдвэрлэсэн. Аймгуудад 20 тойрог, 52 мандат байхаар болсон. Нэг тойрогтой байсан аймгуудын тойргийг хоёр болгосон. Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар дөрвөн аймгийг хоёр мандаттай болгосон, Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэж буй. Харин нийслэлийн хувьд 9 тойрог, 24 мандаттай байхаар шийдэж буй. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурван мандаттай, Налайх, Багануур, Багахангай дүүрэг нийлээд хоёр мандаттай нэг тойрог байна. Аймаг, нийслэл дүүргийн хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан нэгдсэн байр суурьт хүрэх шаардлагатай байсан учраас бүлэг мэдээлэл сонссон.
-
4 цаг 3 мин
-
4 цаг 11 мин
-
10 цаг 0 мин
-
2025-01-17
-
2025-01-16