Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөхөд 20 хоног үлдлээ
Үйл явдал
/
2020-01-28

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах нь төрийн албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх гол механизм. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу мэдүүлгээ хожимдуулж гаргасан, гаргаж өгөхгүй байх ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тодруулж, гаргасан зөрчлөөс нь хамаараад сануулах, цалингийн хувь бууруулах, ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулдаг. Мөн тухайн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн хуульд заасны дагуу нарийвчлан хянан шалгадаг. 

Нөгөө талаас төрийн албан хаагчид ажилд орохдоо хэдий хэмжээний хөрөнгөтэй байна, ажиллаж байх хугацаанд ямар хэмжээний хөрөнгөтэй болсон, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл байна уу гэдэгт хяналт тавин ажиллаж байгаа нь цаашлаад үндэслэлгүйгээр хөрөнгөжих авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чухал хэрэгсэл юм. Мөн иргэд олон нийтийн зүгээс төрийн албан хаагчийн хөрөнгө, орлоготой холбоотой өргөдөл, гомдлыг Авлигатай тэмцэх газарт ирүүлдэг. Тэдгээр мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж, хөрөнгө орлогоо хууль ёсны дагуу олж авсан эсэхийг нь тогтоож зөрчил илрээгүй тохиодолд тухай бүрт нь гомдол гаргагчид хариуг хүргүүлдэг, энэ нь төрийн албан хаагчдынхаа нэр төрийг хамгаалах арга хэмжээ болж байгаа юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.37.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.