Баар, рестораны хуваарьт түр өөрчлөлт оруулах захирамж гаргалаа
Үйл явдал
/
2020-01-29

Энэ амралтын өдрүүдэд хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болон Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн үйл ажиллагааг мөн энэ хугацаанд хориглох шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэ үеэр томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэрийг гаргаагүй юм.

Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааны талаар тодорхой байр сууриа амралтын өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр илэрхийлсэн. Тэрбээр Баар, рестораны хуваарьт түр өөрчлөлт оруулах захирамж гаргалаа
2020-01-27 21:05:52

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.

Захирамжид “Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосугай” гэжээ.

Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.

Захирамжийг бүрэн эхээр нь хүргэе.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсгэсэн юм. Харин зах, худалдааны төвүүдэд чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэхийг холбогдох албаны хүмүүст Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар Хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон юм.

Тийм учраас иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй гэдгийг уламжилж байна. Ийм ташаа мэдээлэлд автахгүй байхыг иргэд, олон нийт та бүхэнд анхааруулж байна.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.