Короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдлаа
Үйл явдал
/
2020-01-29

Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар хурлаас тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

Мөн дүүргийн зүгээс корона вирусын халдвартай холбоотой үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа аж ахуйн нэгжид хяналт тавьж, хариуцлага тооцох, Худаг уст цэг болон олон нийтийг хамарсан газруудаар сэрэмжлүүлэг зөвлөмжүүд бэлтгэж сурталчилах, Зүүн, урд болон Тэрэлжийн чиглэлийн авто зам дагуу хяналт сайн тавих, баар цэнгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж 22 цаг болгох зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

Мөн улсын болон нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтыг зогсоох, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол хүргэж ажиллах, төрийн үйлчилгээний байгууллагууд иргэд, үйлчлүүлэгчдийг гараа халдваргүйжүүлэх нөхцөлөөр хангаж, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх;

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хаасантай холбогдуулан харгалзах хүнгүй, гэртээ үлдсэн хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг дүүрэг, хороо, гудамж хэсэг, СӨХ, орц, айл, өрх бүрээр зохион байгуулах;

Олон нийтийг хамарсан хурал, цуглаан, сургалт, спортын тэмцээн, уралдаан, аялал зугаалга, соёл урлаг, кинотеатр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, жолооны сургалтын курс, компьютер тоглоомын газар, их дээд сургуулиудын нэгдсэн арга хэмжээг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хориглосныг танилцуулж, ажил хариуцсан хэлтэс, нэгжүүд онцгой хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Дээрх чиглэлүүдийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг нараар ахлуулан Засаг даргын захирамжаар батлагдлаа.

Иргэд та бүхнийг Эрүүл мэндийн яам болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргаж байгаа мэдээлэлд бүрэн итгэж, хэт худал мэдээлэлд автахгүйгээр дархлаагаа дэмжин, амны хаалтаа зүүж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.217.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.