Ухань дахь Монгол иргэдийг авчрах МИАТ-ын онгоц бэлэн ч, Хятадын тал ЗӨВШӨӨРӨЛ өгөхгүй байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-29

Шинэ төрлийн коронавирусийн халдвар анхлан тархсан БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байгаа 31 монгол иргэнийг эх оронд нь эргүүлэн авчрах шийдвэрийг энэ сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан. Үүгээр өчигдөр /2020.01.27/-ийн 11.00 цагт МИАТ-ийн аюулгүй байдлыг бүрэн хангасан онгоц Монгол улсаас нислэг үйлдэхээр төлөвлөөд байсан боловч Хятадын тал хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Тодруулбал, иргэнээ татах ижил төрлийн хүсэлтийг дэлхийн 10 гаруй орны Засгийн газар тавиад байгаа бөгөөд, халдварын голомт руу бусад улсын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй гэсэн бодлогыг баримталж буй гэдэг байр суурийг БНХАУ-ынг Засгийн газар илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.68.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.