Нутгийн удирдлагуудтай онлайн хурал хийлээ
Үйл явдал
/
2020-01-17

Аймгийн Засаг дарга мал аж ахуй, төв суурингийн өвөлжилт, 2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын чиглэлээр сум, орон нутгийн удирдлагуудтай онлайн хурал хийлээ.

Сум тус бүр мал аж ахуй, төв суурингийн өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээллийг хийж аймагт тавих санал хүсэлтээ илэрхийлсэн. Урд 8 сумын хувьд бэлчээрийн даац хэтрэлт, үлийн цагаан оготно ихэссэн, бусад аймгийн нутгаас отроор малчид орж ирсэнтэй холбоотой өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгааг танилцуулж өвс, тэжээлийн туслалцаа үзүүлэхийг хүслээ. Хойд сумдын хувьд өвөлжилт харьцангуй тайван байна. Мөн аймгийн удирдлагууд малын хулгай, малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааг хийх, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлын зураг төсвийг тодотгож бэлэн болгох, Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, төрийн албаны ерөнхий шалгалтад бэлтгэх, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, дотоодын худалдан авалтыг дэмжих, "Иргэнд ойр төрийн үйлчилгээ аян"-ы явцад иргэдээс гаргасан санал хүсэлтийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.114.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.