Улсын онцгой комисст дахин уламжлах зэрэг шийдвэрийг гаргалаа
Үйл явдал
/
2020-01-20

Аймгийн Онцгой комиссын ээлжит 2 дугаар хуралдаан боллоо. Тус хурлаар Онцгой комиссын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, Гамшгаас хамгаалах санд хийсэн шалгалтын дүнгийн тухай, аймгийн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийн хадгалалт, хамгаалалтын байдал, тоо хэмжээний дүн, сумдаас ирүүлсэн өвс тэжээлийн хүсэлт, Гахайн африкийн мялзан өвчний үед зориудаар устгасан гахайн нөхөн олговрын тооцооны тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аймгийн нөөцийн газарт байгаа өнгөрсөн оны өвс тэжээлийн нөөцийг судалж хүсэлт ирүүлсэн сумдын тооцоо судалгааг нягтлан үзэж тодорхой хуваариар үнэгүй олгох, Гахайн африкийн мялзан өвчний үед гарсан иргэд, аж ахуй нэгжийн хохирлыг Улсын онцгой комисст дахин уламжлах зэрэг шийдвэрийг гаргалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.15.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.