“Улаанбаатар гурил” ХХК-нийхан бүтээгдэхүүнийхээ ҮНИЙГ НЭМЭХГҮЙ хэмээн мэдэгдлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-29

 

БНХАУ-д уушгины архаг, хорт халдвар бүхий шинэ төрлийн коронавирус өвчин дэгдэж улмаар 110 гаруй хүн харамсалтайгаар амь насаа алдаж, 5000 орчим хүн энэ төрлийн халдвартай гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос холбогдох арга хэмжээнүүд авч, олон нийтийг хамарсан элдэв үзвэр үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа юм.

Энэ хүрээн Нийслэлийн Засаг даргын зүгээс захирамж гаргаж, шаардлагатай, онцгой нөхцөлд зах, худалдааны төвүүдийг хаах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. Уг захирамж мэдээлэлтэй холбоотойгоор зарим сүлжээ дэлгүүрийн лангуу хоосорч, гурил, гурилан бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж, нөөц дуусаад байгаа юм.

Нийгмийн амьдрал идэвхжиж, иргэдийн худалдан авалт нэмэгдсэнийг далимдулуан зарим бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн тохиолдол ч гараад буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар гурил” ХХК-аас бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээгүй, цаашид нэмэхгүй гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн хангалтай хэмжээний улаан буудайн нөөцтэй гэдгээ ч илэрхийлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.60.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.