Аймгийн засаг даргын албан даалгаврын хэрэгжилтээс
Үйл явдал
/
2020-01-30

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1-04/01 тоот албан даалгаврын 9-д Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргадГэр оронгүй тэнэмэл иргэдийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулах, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай даалгасан.

Энэ дагуу өнөөдөр /2020.01.29/ ХХҮГ, ЦГ, ЭМГ, Шүүхийн шинжилгээний алба хамтран зорилтот бүлгийн 35 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, халуун хоол, цай, маск, гар ариутгагчаар үйлчилэн, короновирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалтыг явуулжээ.

Энэхүү ажил өдөр бүр явагдах бөгөөд маргаашнаас эхлэн байршлын зураглалын дагуу явуулын үйлчилгээгээр үргэлжлэнэ.

Мөн эрсдэлт нөхцөлд буюу хогийн цэг дээр ажиллаж байгаа иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж дархлааг нь сайжруулах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байгаа талаар ХХҮГ-ын дарга С.Энхболд мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.234.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.