Монгол улсад 3,4 сая хүн УХААЛАГ УТАС хэрэглэж, 2,2 сая хүн фэйсбүүк, 440 мянган хүн твитер ашигладаг
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-30

Авлигын эсрэг үндэсний чуулганд Мэдээллийн аюулгүй байдал судлаач С.Тэнгисийн илтгэлээс эш татан хүргэж байна. Монгол улсад интернет шилжилт хожуу нэвтэрсэн ч хэрэглэгчдийн тоогоор тивдээ тэргүүлж байна. Интернэт, гар утасны хэрэглээгээр Ази тивд тэргүүлдэг. Монгол Улсын нийт хүн амын тоо 3,3 сая. Ухаалаг гар утас ашигладаг хүн 3,4 сая. Гар утсаараа интернэт ашиглагч нь 3,9 сая. Суурин интернеэтийг 306 мянга, фэйсбүүк 2,2 сая, твитер 44 мянга, инстиграм 400 мянган хүн хэрэглэдэг гэж гарчээ.

Манай улс цахим шилжилтэд бэлэн үү гэсэн асуулгад суурь үзүүлэлтээр хангалттай гэж гарсан байна. Цахим засаглалд шилжих хүний нөөц хангалтгүй. Боловсролын хувьд хоцрогдмол. Дээд боловсролд технологийн салбарт суралцаж буй оюутны тоо 2,3 хувь. Боловсролын чанараараа дэлхийд 101-т, багш нарын бэлтгэгдэж байгаа үзүүлэлтээр 92-т, ур чадвартай ажиллах хүчний нөөцөөр 130-д эрэмбэлэгдэж байна. Иргэдийн тоон бичиг үсгийн боловсрол 2016 оны судалгаагаар 32 хувьтай. Насанд хүрэгчдийн 98 хувь нь банкны данстай. Тэдгээрийн 49 хувь нь цахим гүйлгээг ашигладаг. Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 95 хувь банкнаас хамааралтай учраас старт апп бизнесийг дэмжих боломжгүй. Бизнес эрхлэхэд таатай үзүүлэлтээрээ 190 улсаас 74-т, санхүү, эрх зүйн мэдлэг, дэмжлэг багатай.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.239.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.