Эрүүгийн хэрэгт холбогдож, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх Прокурорын шийдвэртэй тулгараад буй УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаярыг асуудлыг МАН-ын Хяналтын Ерөнхий хороогоор авч хэлэлцээд Намын дүрмийн дагуу МАН-ын гишүүнээс хассанд тооцох тухай шийдвэр гаргажээ. Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой Ёс зүйн хорооноос гаргасан дүгнэлтийг хэлэлцсэн. Удаа дараа зодоон цохионтой холбоотой асуудалд холбогдож, гишүүн ёс зүйгүй үйлдэл гаргасан, намын нэр хүндийг унагасан гэж үзээд Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцсон шийдвэр гаргалаа” гэлээ.
Өмнө нь түүнийг намаас хөөх, гишүүнчлэлээс хасах саналтай буйгаа МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдааны танхимаас ил тод зарлаж байсан удаатай. Н.Номтойбаяр ч "намаас хасвал хас. Би намын гишүүний үнэмлэхээ аваад ирсэн" хэмээн өмнөөс нь хэдэрлэж байсан удаатай юм.
-
2 цаг 50 мин
-
2 цаг 58 мин
-
8 цаг 47 мин
-
2025-01-17
-
2025-01-16