Н.Багабанди тэргүүтэй Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөхөөр болж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-30

Оны өмнөхөн Монгол улсын их хурлаас "Оюутолгой төсөл дэх Монголын талын үр ашгийг нэмэгдүүлэх" тухай тогтоолын төсөл батлагдсан. Энэ дагуу Засгийн газарт чиглэл өгч, Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио-Тинто комданитай хэлэлцээр хийхийг даалгасан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, хэлэлцээрийн ширээний ард суухаар болоод буй. Тэгвэл Засгийн газраас чиглэл гаргаж Оюутолгой төслийн ТУЗ-д монголын талыг төлөөлөн суух эрхмүүдийн мэдлэг ур чадварт өөрчлөл оруулахаар болжээ. Тухайлбал, Санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс л “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д  Монголын талыг төлөөлнө гэсэн заалт шинээр нэмжээ. Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаараа Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. 2010 оны 05 дугаар сараас хойш “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлсөн байна.

Одоогоор Оюутолгойн ТУЗ-ийн дарга нь Монголын талаас Г.Батсүх дипломатич.. ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт электроник инженер мэргэжилтэй, энэ чиглэлээр олон жил ажилласан. ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди хүнсний технологийн инженер мэргэжилтэй. Засгийн газраас гаргасан уг шаардлагад одоогийн ТУЗ-ийн гишүүд нйицэхгүй байгаа учраас тэднийг чөлөөлж магадгүй бололтой. Харин тэдний оронд олон улсын томоохон уул уурхайн компанид гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг, өндөр мэдлэгтэй, хууль, санхүү, уул уурхайн чиглэлийн хүмүүсийг шинээр томилох нь

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.239.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.